• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

"MILLENNIUM EXCHANGE" СИСТЕМ АРИЛЖААНЫ ШИЛДЭГ СИСТЕМЭЭР ШАЛГАРЧЭЭ

2018-07-31 11:11:48

Их Британийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл технологийн тэргүүлэгч сэтгүүлүүдийн нэг "Waters" сэтгүүлээс 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Waters Rankings Awards 2018" арга хэмжээний үеэр  "Millennium Exchange" системийг "Арилжааны шилдэг систем"-ээр тодруулсан байна. 

Энэхүү системийг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Лондонгийн хөрөнгийн бирж групптэй байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд 2012 оноос эхлэн өдөр тутмын арилжаанд хэрэглэж байгаа билээ. 

"Миллениум Ай Ти" цогц системийг дэлхийн 10 гаруй улсын 26 хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагууд ашиглаж байгаа бөгөөд энэхүү систем нь санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг төрөл бүрийн аргаар арилжих боломжтой, 50,000 захиалгыг 1 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан, найдвартай ажиллагаатай зэрэг маш олон давуу талтай юм. Түүнчлэн, тус систем нь хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох боломжийг олгож байгаа нь үнэт цаасны ханшийн өөрчлөлт секундээр хэмжигдэж, үнэ тогтож байгаа онцлогтой арилжааны хувьд оролцогчдын шударга, жигд оролцоог хангахад хамгийн чухал үзүүлэлт болж байгаа юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ