• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54916.32

( 388.05 0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54916.32 388.05
MSE A Индекс 21101.92 92.67
MSE B Индекс 14296.89 -53.68

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-30 10:19:02

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээлийг сонирхогч, арилжаанд оролцож сурах сонирхолтой 26 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд   суралцагчдад сертификатыг гардууллаа. 

1-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-30 09:46:31

Энэ өдөр нийт 9,334,362,404 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2026-01-29 15:48:15

2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2018-06-28 12:16:44

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд ажилтан сонгон шалгаруулж авна.  

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьютерийн сүлжээний болон системийн инженер эсвэл техникийн болон программ хангамжийн инженер мэргэжилтэй;

  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай бол давуу тал болно;

  • Monitoring өгөгдлийн сангийн програм хангамж тохируулах ур чавдартай;

  • PHP, SQL, JQUERY, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;

  • Мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийн ажиллагаанд мониторинг хийх ур чадвартай;

  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;

  • Англи хэлний зохих мэдлэгтэй;

  • Харилцааны өндөр ур чадвартай;

  • Багаар ажиллах ур чадвартай;

  • Хувийн зохион байгуулалт сайтай;

  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

  • Төрийн албан хаагчийн анкет

  • Цээж зураг 4 хувь /3х4 хэмжээтэй/

  • Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/

  • Хувь хүний (Өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг эх) намтар

  • Иргэний үнэмлэх /хуулбар/

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

  • Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх болон ariuntuya.j@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ