• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.98

( 2.15 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.98 2.15
MSE A Индекс 18090.44 -18.67
MSE B Индекс 14726.57 103.85

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

05-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-23 15:18:29

Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК НЬ ДАВХАР БҮРТГҮҮЛЭХ АНХНЫ КОМПАНИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

2018-03-13 16:44:59

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга нь 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин  бүрдсэн билээ. Үнэт цаасны давхар бүртгэл гэдэг нь гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, дотоодын биржид бүртгүүлж үнэт цаасаа арилжих, дотоодын биржид бүртгэлтэй компани нь гадаадын биржид бүртгүүлэх ажиллагаа бөгөөд тус ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам болох “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг боловсруулж, Хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан билээ.

Хорооны энэхүү журамтай нийцүүлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах зохицуулалтыг тусган “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн боловсруулж, 2018 оны 02 дугаар сараас эхлэн мөрдөж байгаа юм. Ийнхүү үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдсэний үндсэн дээр, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д үнэт цаасаа давхар бүртгүүлэх хүсэлтээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүллээ. Энэхүү хүсэлтийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь холбогдох журмын дагуу ажлын 15 хоногт хянан шийдвэрлэнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ