• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51920.36

( 342.64 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51920.36 342.64
MSE A Индекс 19561.7 68.17
MSE B Индекс 14662.93 -105.59

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-11-18 09:11:34

Бирж нь 1303 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

11-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-17 17:07:19

Энэ өдөр нийт 119,017,164,034 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СҮХБААТАР АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-17 15:36:50

Өдөрлөгт нийт 350 орчим иргэд хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэсэн байна.

Мэдээ мэдээлэл

"СЭЛЭНГЭ ДУЛААНХАН” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ

2017-09-15 17:07:55

"Сэлэнгэ дулаанхан” ХК-ийн хяналтын багцыг эзэмшигч Н.Отгон-од нь "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 22 дахь заалт, СЗХ-ны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 3.1-д заасны дагуу бусад хувьцаа эзэмшигч нарын өмчлөлд байгаа нийт 64,360 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 600 төгрөгөөр худалдан авах тендер санал гаргаж байна.

Санал болгож буй үнэ:                                         600 /зургаан зуун/ төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                  64,360 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2017 оны 9 сарын 04-ний өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2017 оны 10 сарын 03-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2017 оны 10 сарын 05-ны өдөр

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж - 12/1,Колорадо Бизнес Төв, 2-р давхар 209а тоот 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99998707 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ