• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-03-21 15:52:26

“Мик Холдинг” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №16/24 тоот тогтоолоор “Мик Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт зарлан хуралдуулахаар болов. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

  • Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  • Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
  • Компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай
  • Компанийн ТУЗ-ийн зардлын 2016 оны төсвийн төслийг батлах

Хувьцаа эзэмшигчид 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандаж эсвэл компанийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын даргад  мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.

Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гаригт 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:

Дарга          Ж.Онон, ТУЗ-ийн ажлын албаны дарга, 328267 ext 815

Гишүүн       Г.Саруул, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 328267 ext 825

Гишүүн       Ц.Алтантуяа, ТЗК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 328267 ext 828

Гишүүн       Ч.Цэрэндулам, ТЗК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, 328267 ext 838

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ