• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“МАТЕРИАЛИМПЕКС” ХК-НИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-02-22 13:40:20

“МАТЕРИАЛИМПЕКС” ХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит болох тул  тус компанийн хувьцаа эзэмшигчдэд хуралдаа оролцохыг урьж байна. 2 сарын 5-ний өдрөөс өөрийн харьяалагдах брокер, диллерийн компани болон “МАТЕРИАЛИМПЕКС” ХК-ний төв байранд 09:00-18:00 цагийн хооронд ирж хурлын материалтай танилцана уу. Мөн компаны дор дурдсан веб сайтаас танилцах боломжтой.

Хугацаа:                     2016 оны 3 сарын 24-ны өдөр
Цаг:                            10:30 цагт
Байршил:                   “МАТЕРИАЛИМПЕКС” ХК-ний хурлын танхим
Бүртгэлийн огноо:       2016 оны 2-р сарын 16-ны өдрөөр тасалбар болгоно.

Хэлэлцэх асуудал:
1.    Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-н дүгнэлтийг хэлэлцэх;
2.    ТУЗ-н дэргэдэх Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцэх;
3.    Компанийн 2016 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэж батлах;
4.    Аудитын байгууллагыг сонгож гэрээ байгуулах;
5.    Ноогдол ашиг хуваарилалтын талаар мэдээлэл сонсох.
Жич:
Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс дээр дурдсан хугацаанд харьяа брокер, диллерийн компани дээр очиж, хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөн брокер, диллерийн компанидаа, эсвэл компаний хаягаар 2016 оны 3-р сарын 23-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Хурал зохион байгуулах комисс

 

Харилцах утас: 70079924, 367877
ТУЗ-н нарийн бичгийн дарга: 96058544
И-мэйл хаяг: bolortuya@materialimpex.mn
Хаяг Улаанбаатар хот, 160108 Баянгол дүүрэг 4-р хороо, Нарны зам16/5
Веб сайт: www.matrialimpex.mn

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ