• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛНА

2016-02-02 15:20:47

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО - 1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
  2. Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  3. Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  4. Сүүлийн 3 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
  5. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
  7. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  8. Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцийг эзэмшдэггүй байх.

ТАВИГДАХ ШАЛГУУР:

  1. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байх;
  3. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  4. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт
  2. Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх хоёр хүний ажил байдлын талаарх тодорхойлолт
  3. Анкет
  4. Боловсролын диплом, үнэмлэх
  5. Иргэний үнэмлэхний хуулбар
  6. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгийг нотлох бусад баримт бичиг, баталгаа

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингисийн талбай 3, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн байр, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга. Утас: 310506-103

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн иргэний баримт материалыг 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг www.mse.mn, www.mof.gov.mn сайтнаас үзнэ үү.

Сонгон шалгаруулалтыг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна. Зөвхөн тавигдах шаардлага хангасан хүмүүстэй эргэж холбоо барина. 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК