• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54946.02

( 76.35 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54946.02 76.35
MSE A Индекс 21127 60.97
MSE B Индекс 14320.88 -134.33

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛ ШУУДАН” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ХУРАЛДАНА

2016-02-02 11:21:20

Компанийн оноосон нэр: “Монгол Шуудан” ХК
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: “Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын хурлын их танхимд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт.
Хурлын хэлэлцэх асуудал:
1.    Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2.    Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай
Бүртгэлийн өдөр: 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэх өдөр, журам: Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:30-17:30 цагийн хоронд 70078912 утсаар болон “Монгол Шуудан” ХК-ийн төв байранд ирж ТУЗ-ийн нарийн бичгийн даргатай уулзан танилцаж болно. Эсвэл компанийн вэбсайт болох www.mongolpost.mn –ийн “Хувьцаа” буланд байрлах “Хуьцаа эзэмшигчдийн хурал” цэснээс электрон хэлбэрээр авч болно.
Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1.    “Монгол Шуудан” ХК-ийн хувьчлалын үр дүнгийн талаар танилцуулга
2.    “Монгол Шуудан” ХК-ийн дүрмийн төсөл /нэмэлт өөрчлөлт оруулах/
3.    Хувьцаа эзэмшигдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудас
4.    Хувьцаа эзэмшигдийн ээлжит бус хурлын дэг
5.    Хувьцаа эзэмшигдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдсон мэдээллийн жагсаалт
6.    Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол
7.    Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл
Саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр: 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс харилцдаг брокер, дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, брокер, дилерийн компанидаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Хурлын дарга: О.Сэр-Од

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ