• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54946.02

( 76.35 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54946.02 76.35
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2016-02-01 09:28:36

Монголын хөрөнгийн бирж 2016 оны 01 дүгээр сарын 25-аас 29-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10.5 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дундажаар 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Хувьцааны арилжаа:

Нийт 39 компанийн 301,730.00 ширхэг хувьцааг 190,456,733.73 төгрөгөөр арилжсан.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 MNP "Монгол шуудан" ХК 77,550,441
2 APU "Апу" ХК 49,025,460
3 NEH "Дархан нэхий" ХК 35,012,800
4 BLC "Бүтээлч үйлс" ХК 5,997,000
5 MNH "Монгол нэхмэл" ХК 5,917,600

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД  

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 GAUL "Гaүли ҮЦК" ХХК 119,159,474
2 DELG "Дэлгэрхангай Секьюритиз ҮЦК" ХХК 69,102,310
3 GDSC "Гендекс ҮЦК" ХХК 35,903,300
4 ZRGD "Зэргэд ҮЦК" ХХК 27,013,428
5 NSEC "Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК 26,368,781

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 TNGR "Тэнгэр капитал ҮЦК" ХХК 9,678,200,000
2 ARD "Ард секьюритиз ҮЦК" ХХК 150,000,000
3 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 80,300,000
4 BDSC "Би Ди Сек ҮЦК" ХК 54,800,000
5 TDB "Ти ди би капитал ҮЦК" ХХК 34,600,000

 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 15 удаагийн арилжаагаар 3,812 ширхэг үнэт цаасыг 369,438,560.00 төгрөгөөр арилжлаа. 

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН  АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД 

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BZIN "Дэү Секьюритис ҮЦК" ХХК 545,576,070
2 NOVL "Новел инвестмент ҮЦК" ХХК 167,618,100
3 GLMT "Голомт секьюритиз  ҮЦК" ХХК 22,388,600

 

2016 оны 01 дүгээр сарын 29-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,462,228,429,457.60   төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.76% буурсан ба "MSE ALL" индекс 856.12 нэгж болж 1.13%-иар буурсан үзүүлэлттэй байна.   

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ