• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2016-01-26 11:08:55

Улсын Их Хурлаас Аудитын тухай хуулийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шинэчлэн баталсантай холбогдуулан Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйл буюу “Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналт”-д дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

  1. Компанийн тухай хуулийн 94.2-т “Хувьцаат компанийн дүрэмд аудитын байгууллагыг заавал ажиллуулахаар заана”  гэж заасан тул 2016 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулах;
  2. Мөн хуулийн 94.3-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороо /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/  аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг батална”, 94.4-т “Энэ хуулийн 94.3-т заасан гэрээнд компанийн болон аудитын байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, аудиторт төлөх хөлсний хэмжээг заана” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.6-т “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх” гэж заасны дагуу аудитын байгууллагаа сонгохдоо төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороогоор хэлэлцэж сонгохыг зөвлөж байна. 

Харин тус Хороонд бүртгэлгүй компаниар аудит хийлгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд дахин хийгдэх шаардлага тавигдахыг анхаарна уу. /тус Хороонд бүртгэлтэй аудитын компаниудын мэдээлэлтэй энд дарж танилцана уу/.

Хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар тогтоолоор “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам” шинэчлэн батлагдаж, уг журмаар үнэт цаас гаргагчийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд компанийн үйл ажиллагааны талаарх болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тогтмол хүргэх, уг мэдээллийн төрөл, хэлбэр, давтамж, мэдээллийн ил тод байдлыг хангах, нийтэд хүргэх, нэгдсэн нэг мэдээллийн урсгалтай байх, түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус журам 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Дээрх журмын хоёр болон гуравдугаар бүлэгт заасан үйл ажиллагааны тайлан болон компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад компанийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, түүний эдийн засгийн үзүүлэлт, өмч хөрөнгийн болон удирдлага зохион байгуулалтын бүтэцтэй холбоотой мэдээллийг тус журамд заасан хугацаанд болон өөрчлөлт орсон тухай бүр нийтэд мэдээлэх үүрэгтэйгээр зохицуулагдсан.

Энэхүү журмын хэрэгжилтэд Хөрөнгийн бирж хяналт тавьж ажиллахаар зохицуулагдсан тул холбогдох мэдээллийг өөрийн цахим хуудас болон биржийн цахим хуудсанд байршуулах үүргийг төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захиралд үүрэг болгон  Хөрөнгийн биржтэй хамтран ажиллана уу.

Мөн хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хууль болон Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-д заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.

Хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах ажлыг зохион байгуулахдаа дараах хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөж ажиллахыг тус Хорооны зүгээс зөвлөж байна. Үүнд:

  1. Компанийн тухай хуулийн 59.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр холбогдох баримт материалыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.8-д заасан хугацаанд буюу хурал хуралдсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хороонд ирүүлэх;
  2. Мөн дээрх хуулийн 79.3.3-т зааснаар хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн хуралд биечлэн оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гарсан тогтоол, шийдвэрийн талаар мэдээлэл өгөх, хувьцаа эзэмшигчдийн асуултад хариулах, тодруулга хийх боломж нөхцлийг хангах;
  3. Хорооны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ын 3.11-т заасанчлан хувьцаа эзэмшигчдийн хурлыг компанийн ерөнхий захиргаа байрлаж байгаа газраас өөр газарт хуралдуулахаар товлосон тохиолдолд аль болох хувьцаа эзэмшигчдийн хамгийн их төвлөрөл ихтэй, аливаа зардал чирэгдэлгүйгээр оролцох боломжтой газар зохион байгуулах;
  4. Компанийн тухай хуулийн 59.11, 96.4-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд заавал танилцуулах бөгөөд үйл ажиллагааны тайланд компанийн эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагаа болон бүтэц зохион байгуулалт түүнд гарсан өөрчлөлтүүд, эрх бүхий албан тушаалтанд олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ, компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг бүрэн тусгасан байх.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй хуулийн этгээдийг энэ хуулийн 89.1.6-д заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Компанийн тухай хуулийн 100.1.1-д хувьцаат компани энэ хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг нь нийтэд болон эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах, мэдээлэх, тайлагнах, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тухайн компанийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттайг анхаарч ажиллахыг зөвлөж байна.

Асууж тодруулах зүйл байвал 70117097 утсаар холбогдоно уу.

Эх сурвалж:
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР