• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48829.22

( -272.01 -0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48829.22 -272.01
MSE A Индекс 18878.2 -93.75
MSE B Индекс 14464.47 -129.64

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-17 16:27:51

Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-09-17 15:47:20

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

"ШУНХЛАЙ БОНД 2.0” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДУГААР ТРАНЧИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-17 09:54:23

10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.  

Мэдээ мэдээлэл

БРОКЕР, ДИЛЕР, АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2016-01-26 11:04:48

Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 103/131 тоот хамтарсан тушаалаар "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн заавар", "Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мөрдөгдөх дансны жишиг жагсаалт, санхүүгийн тайлан болон түүний тодруулгын маягт"-ыг шинэчлэн батлагдсантай холбоотойгоор дараах мэдээллийг хүргүүлж байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 54.1-д “Зохицуулалттай этгээд нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох болон бусад бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан хувийг аудитын дүгнэлтийн хамт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд Хороонд ирүүлнэ”, мөн дээрх зааврын 1.8-д “Үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор холбогдох тодруулгын хамт бичгээр болон цахим хэлбэрээр Хороонд ирүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд тусгай зөвшөөрөл бүхий нийт үнэт цаасны компаниуд 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дээрх зааврын дагуу тогтоосон хугацаанд гаргаж, цахим болон цаасан хэлбэрээр тус Хороонд ирүүлэхийг мэдэгдье.

Түүнчлэн аудитын компаниар баталгаажуулах 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу гаргаж, тус Хороонд бүртгэлтэй аудитын компаниудаар аудит хийлгэх зохицуулалттай. Харин тус Хороонд бүртгэлгүй компаниар аудит хийлгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд дахин хийгдэх шаардлага тавигдахыг анхаарна уу.

Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэхээр тус Хороонд бүртгэгдсэн аудитын компаниудын мэдээллийг Хорооны цахим хаягийн Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэсгээс авна уу /энд дарж танилцана уу/.

Асууж тодруулах зүйл байвал 70117097 утсаар холбогдоно уу.

Эх сурвалж:
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР