• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55110.36

( 240.69 0.44% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55110.36 240.69
MSE A Индекс 21186.83 120.8
MSE B Индекс 14419.11 -36.1

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ҮЦК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2016-01-13 11:10:41
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 12-р сарын 17-ны 419 тоот тогтоолоор “Евразиа Капитал Холдинг ҮЦК” ХК-ийн нэмж гаргаж байгаа нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 5,000,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэжээ. 
Дээрх шийдвэртэй холбогдуулан Компанийн тухай хуулийн дагуу нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдаж авах, эсхүл өөрийн эзэмшиж буй хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх Та бүхэнд үүссэн болохыг мэдээллэж байна. 
       2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн сонголт хийх боломжийг бүрэн олгох зорилгоор хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 
1.    Хувьцаа  эзэмшигчдийн зүгээс нэмж гаргаж буй хувьцааг 90 төгрөгөөр тэргүүн ээлжинд өөрийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхээ хэрэгжүүлэх,  
2.    Хувьцаа нэмж гаргасантай холбогдуулан өөрийн эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдан авах шаардлагыг компанид гаргасан тохиолдолд уг шаардлагыг гаргасан хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг нэг бүрийг нь “ Монголын Хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан зохион байгуулагдаж буй үнэт цаасны арилжааны ханшаар худалдан авах,
3.    Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 14–ны өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор “Евразиа Капитал Холдинг ҮЦК” ХК-нд хүргүүлнэ үү.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 99060415, 77119799  дугаарын утсаар авна уу.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 1 хороо, Олимпийн гудамж, Реженси байр 314 тоот
         И-мэйл: client.broker@eurasiac.com
 
Маркетинг Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ