• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54869.67

( 88.3 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54869.67 88.3
MSE A Индекс 21066.03 0
MSE B Индекс 14455.21 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ӨСӨЛТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2026-01-26 19:42:50

Арилжааны системд "Инвескор өсөлт" ХБҮЦ-ыг худалдан авахаар 272 хөрөнгө оруулагчаас нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 272 захиалга бүртгэгдсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ, БОДЛОГО, БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУДААР “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-01-26 15:24:04

Монголын хөрөнгийн бирж ХК нь МҮЦАЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Эрдэм шинжилгээний хурал"-ыг дэмжин оролцлоо.

1-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-26 13:44:54

Энэ өдөр нийт 9,851,238,304 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

2016 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР АРИЛЖИГДАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ МЭДЭЭЛЭЛ

2016-01-06 16:55:44
28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 14.933%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас, 3 жилийн хугацаатай, жилийн 15.75%-ийн хүүтэй, ЗГ-ийн  урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 1 дүгээр сарын 11-ны өдөр буюу Даваа гарагт арилжаа явагдана.
 
Өнгөрсөн хугацаанд ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн захиалга лхагва гарагаас дараа долоо хоногийн  даваа гараг хүртэл явагдаж, долоо хоног бүрийн мягмар гарагт арилжаа хийгддэг байсан бол энэ онд 7 хоног бүрийн Даваа гарагт хийгдэхээр боллоо.
Монголын хөрөнгийн бирж ойрын хугацаанд 2016 оны 1-р улирлын ЗГҮЦ-ны арилжааны хуваарийг мэдээлэх болно. 
 
6 сарын хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд дарж  авна уу.
 
3 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд дарж  авна уу. 
 
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ