2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 45,095 ширхэг хувьцаа, мөн "Улаанбаатар БҮК" ХК-ийн 7 хувьцаа эзэмшигчдийн өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн худалдахыг шаардах эрхийг хэрэгжүүлж 1,932 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 85,341,753 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна.
Энэ өдөр MSE ALL индекс 971.98 нэгж болж 0.15%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,280,090,079,887.00 төгрөг боллоо.
АРИЛЖАА, ХЯНАЛТЫН АЛБА
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ