Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48829.22 | -272.01 |
MSE A Индекс | 18878.2 | -93.75 |
MSE B Индекс | 14464.47 | -129.64 |
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.
10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 5 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Компанийн хаяг, байршил: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны талбай-2, Централ тауэр, 9 давхар 903 тоот
2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн нийт 22,897 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 35,230,270.50 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 14.394%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон 2 жилийн хугацаатай, жилийн 15.500%-ийн хүүтэй, ЗГ-ийн урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 4 дугаар сарын 11-ний өдөр арилжаа явагдана.
2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн нийт 10,034 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 20,239,101.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
"Газар Сүлжмэл" ХК-ийн үнэт цаасны 43,411 ширхэг буюу 66.4 хувийг бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON (all or none)/ дуудлага арилжаагаар арилжина.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай жилийн 14.05% хүүтэй, 200,440 ширхэг буюу 20.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 100,000 ширхэг үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.
2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 120,559 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
2016 оны 03 сарын 28-аас 04 сарын 01 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 3,834,994,163.00 төгрөгийн арилжаа хийлээ.