Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 48829.22 | -272.01 |
MSE A Индекс | 18878.2 | -93.75 |
MSE B Индекс | 14464.47 | -129.64 |
Энэ өдөр нийт 10,701,380,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 8.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.
10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHNK-BD-17/09/26-C0090-17 үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн нийт 146,198 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 104,334,881.50 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
2015.09.29-ний өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.948%-ийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа 2016.04.12-ны өдөр дуусч, үндсэн төлбөр нь 2016.04.12-ны өдөр эргүүлэн төлөгдөнө.
2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 166,771 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 14.394% хүүтэй, 210,000 ширхэг буюу 21.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс 100,000 ширхэг үнэт цаасны нийлүүлэлтийг хийлээ.
2016 оны 04 сарын 04-өөс 04 сарын 08 өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 12,474,572,427.00 төгрөгийн арилжаа хийлээ.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Адуунчулуун” ХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулж 2015 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаандаа 100 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэв. Ногдол ашгийг 2016 оны 2 дугаар улиралд багтаан олгоно.
2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 7,810,705 ширхэг үнэт цаас арилжигдсан байна.