2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 644,499,847 төгрөгийн үнийн дүн бүхий 1,983,583 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 31 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тандэм инвэст ББСБ ХК (TAND +15.00%), Хүрд XK (HRD +15.00%), Ган хийц ХК (GHC +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хар тарвагатай ХК (TVT -12.50%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -11.16%), Могойн гол ХК (BDL -10.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 16,452 ширхэг нэгж эрх 11,967,784 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 115 ширхэг үнэт цаас 11,478,150 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 431 ширхэг үнэт цаас 43,074,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,200,000 юань буюу 5,724,656,000 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,270,562,128 төгрөгөөр
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 3,474,900 ам.доллар буюу 12,376,342,836 төгрөгөөр
Энэ өдөр нийт 31,082,581,545 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14% хувиар өсч, 54,938.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,118,067,831,028 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



