• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54856.49

( -182.02 -0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54856.49 -182.02
MSE A Индекс 21067.64 -71.35
MSE B Индекс 14404.95 -39.9

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-22 17:34:56

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 591,686,048 төгрөгийн үнийн дүн бүхий 926,435 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл ХК (HVL +11.10%), Ард кредит ББСБ ХК (ADB +7.32%), Ард Даатгал ХК (AIC +6.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монноос ХК (MNS -10.87%), Женко тур бюро ХК (JTB -5.12%), Монос хүнс ХК (MFC -4.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 25,136 ширхэг нэгж эрх 12,314,539 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 178 ширхэг үнэт цаас 17,800,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 18,615,553 ширхэг үнэт цаас 2,214,738,780 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,816,000 юань буюу 5,452,129,280  төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийнбаяжмал 4,187,700 ам.доллар буюу 14,863,696,749 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 485,100 ам.доллар буюу 1,721,799,387 төгрөгөөр, 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,158,000 ам.доллар буюу 14,758,280,460 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,128,000 ам.доллар буюу 14,652,864,171 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,950,100  ам.доллар буюу 14,020,366,437 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,247,100 ам.доллар буюу 15,074,529,327 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 83,380,205,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.01% хувиар буурч, 53,119.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,512,292,614,147 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ