• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55224.47

( 360.3 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55224.47 360.3
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-01 15:17:02

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 336,522,491 төгрөгийн үнийн дүн бүхий 594,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ариг гал ХК (EER +15.00%), Оллоо ХК (OLL +14.78%), Би ди сек ХК (BDS +10.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -14.45%), Улсын их дэлгүүр ХК (UID -12.63%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -3.40%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 22,981 ширхэг нэгж эрх 4,582,624 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,038 ширхэг үнэт цаас 303,289,400 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 21,017 ширхэг үнэт цаас 2,101,700 ам.доллар (1,055,179,502₮)-оор

  • Багцын арилжаагаар 1,847,532 ширхэг үнэт цаас 397,219,380 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,944,000 юань буюу 5,494,544,640 төгрөгөөр,  

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 9 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,584,000 юань буюу 3,807,623,040 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 11,398,961,077 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.25% хувиар буурч, 51,428.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,218,847,105,129 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ