• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

1-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-15 15:04:03

Энэ өдөр нийт 97,723,398,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 478,304,430 төгрөгийн үнийн дүн бүхий 817,763 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Би ди сек ХК (BDS +3.27%), Женко тур бюро ХК (JTB +2.22%), Техник импорт ХК (TEX +2.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шуудан ХК (MNP -14.96%), Хар тарвагатай ХК (TVT -14.84%), Улсын их дэлгүүр ХК (UID -11.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 16,697 ширхэг нэгж эрх 2,598,940 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 199,780 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,002 ширхэг үнэт цаас 100,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 126 ширхэг үнэт цаас 12,600 ам.доллар (45,114,048₮)-оор,

  • Багцын арилжаагаар 500,000 ширхэг үнэт цаас 385,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн СaF2-95% хайлуур жоншны баяжмал 1,060,800  ам.доллар буюу 3,798,173,184 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 3,062,400 ам.доллар буюу 10,964,861,952 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,736,000 юань буюу  4,391,674,560 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.84% хувиар буурч, 49,125.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,911,049,760,742 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ