• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

1-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-15 15:04:03

Энэ өдөр нийт 97,723,398,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Нийслэлийн ерөнхий боловсролын “Улаанбаатар импати” сургуулийн багш нарын төлөөлөл болон, ахлах ангийн сурагчид өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо.

Бирж нь их, дээд сургуулийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчид болон орон нутгийн ард иргэдэд зориулсан санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж  байна.

Энэ хүрээнд өнөөдөр дараах сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл өглөө.

Үүнд:

"Хөрөнгө оруулалтын төрөл, түүний ач холбогдол" сэдвээр “Стоклаб секьюритиз” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбат,

"Финтек ба криптовалют" сэдвээр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж,

"Хувь хүний санхүү" сэдвээр "Монголиан нэйшнл рэйтинг" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Хуяг тус тус мэдээлэл хүргэсэн юм. 

Түүнчлэн эдгээр агуулгуудыг бататгах асуулт хариултын QUIZ тэмцээн зохион байгуулж, эхний таван байр эзэлсэн сурагчдыг 20,000-50,000 төгрөгөөр хувьцаа худалдан авах эрхийг бичгээр шагнаж урамшууллаа.

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ