• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54902.96

( 40.59 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54902.96 40.59
MSE A Индекс 21026.92 26.01
MSE B Индекс 14211.97 126.83

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-09 16:37:34

Энэ өдөр нийт 7,867,399,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2026-01-08 16:18:19

Өмнөговь аймгийн засаг даргын гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жил хүртэлх хугацаатай, жилийн 16 хувь хүртэл хүүтэй, нийт 5,000,000 (Таван сая) хүртэл ширхэг өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 361,946,325 төгрөгийн үнийн дүн бүхий 836,701 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс ЛэндМН ББСБ ХК (LEND +3.53%), Премиум Нэксус ХК (CUMN +2.82%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +2.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэр Даатгал ХК (TGI -6.60%), Говь ХК (GOV -4.01%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -3.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 19,386 ширхэг нэгж эрх 10,834,590 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг үнэт цаас 1,200 ам.доллар (4,303,296 ₮) буюу төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 2,259,840 ам.доллар буюу  8,103,967,027.2 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 13,376,000 юань буюу 6,748,727,040 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,461,760 ам.доллар буюу 5,241,988,300.8  төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн  хүдэр 452,100 ам.доллар буюу 1,621,266,768 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 12,518,400  ам.доллар буюу 44,891,983,872 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 7,347,200 ам.доллар буюу 26,347,646,976 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,776,000 юань буюу 3,923,303,040 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 12,646,400 ам.доллар буюу 45,351,002,112 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 11,136,000 ам.доллар буюу 39,934,586,880 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар өсч, 49,782.03 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,051,777,086,885 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ