• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52924.26

( 445.44 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52924.26 445.44
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАСАГЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-16 16:42:55

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК болон Стратегийн зөвлөх үйлчилгээний “Капитал Маркетс Монгол” (CMM) компани хамтран өнөөдөр (2025.06.16) биржийн “MSE hall”-д Хөрөнгийн зах зээлийн засаглалын зөвлөгөөн (Capital Markets Governance Workshop) зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд:

  • Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир Компанийн засаглалын кодекс, Хэрэгжилтийн үнэлгээ, ТУЗ-ийн анхаарах зүйл сэдвээр,

  • Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч Ш.Ганхуяг Хувьцаат компанийн хуулиар хүлээсэн үүрэг, Компанийн тухай хуулийн нийцэл, Кэйс жишээнүүд сэдвээр,

  •  Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж Мэдээллийн ил тод байдлыг хангах нь, Хүндрэлтэй асуудлууд, Үр дагаврууд, Шийдвэрлэх арга замууд сэдвээр,

  • CMM-н гүйцэтгэх захирал Э.Золбаяр Investor Relations-г компанидаа хөгжүүлэх нь, IR-н үндсэн ойлголтууд, IR-н хүрээнд хийгддэг ажлууд, IR-н амжилттай жишээ сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл өгсөн юм.

Зөвлөгөөнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн гишүүд оролцож хувьцаат компанийн засаглал, ил тод байдал, хууль тогтоомжийн нийцэл, хөрөнгө оруулагчтай харилцах харилцааны дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ