• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДЫГ ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2025-03-19 11:14:21

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам", "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-ыг тус тус 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Түүнчлэн "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан

  • "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",

  • "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",

  • "Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам",

  • "Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна.

Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 458, 465, 2024 оны 134, 448 дугаар тогтоолыг бүхэлд нь, 2023 оны 387 дугаар тогтоолын 1 дэх заалтын", дөрөвдүгээр хавсралтаар баталсан "Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам", тавдугаар хавсралтаар баталсан "Нүүрсний арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам" гэснийг тус тус хүчингүй болголоо.

Журамтай танилцах: https://mse.mn/mn/content/list/253

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ