“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Монгол шуудан" ХК 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд:
Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:
2024.12.31 (Аудитлагдаагүй)
№ |
Үзүүлэлтүүд |
Төлөвлөгөө /сая.төг/ |
Гүйцэтгэл /сая.төг/ |
Биелэлт % |
1 |
Борлуулалтын орлого |
22,657.4 |
23,894.3 |
105.5 |
2 |
Борлуулалтын өртөг |
21,750.0 |
21,896.1 |
100.7 |
3 |
Нийт ашиг |
907.4 |
1,998.2 |
220.0 |
4 |
Түрээсийн орлого |
169.2 |
164.1 |
97.0 |
5 |
Хүүний орлого |
300.3 |
333.1 |
110.9 |
6 |
Ерөнхий удирдлагын зардал |
1700.0 |
1,660.0 |
97.6 |
7 |
Бусад зардал |
250.0 |
388.3 |
155.3 |
8 |
Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз) |
623.2 |
(282.5) |
- |
9 |
Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз (гарз) |
|
4.0 |
- |
10 |
Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) |
50.0 |
168.4 |
337.2 |
11 |
Орлогын татварын зардал |
5.0 |
32.6 |
652.0 |
12 |
Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) |
45.0 |
136.0 |
302.2 |
2024 оны жилийн онцлох үйл явдлууд:
-
Үйл ажиллагаа алдагдалтай эхэлсэн 2024 онд компани үйл ажиллагааны ашигт байдлыг хангах үндсэн зорилготойгоор зардлын оновчлол, хүргэлтийн оновчлол, бүтцийн оновчлолыг үе шаттай хэрэгжүүлж бизнесийн үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг гүйцэтгэж, 2024 оны аудитлагдаагүй тайлангаар үндсэн үйл ажиллагааны борлуулалтыг 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тайлант хугацаанд 136 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөг 3 дахин нэмэгдүүлж чадлаа.
-
Компанийн ТУЗ хуралдаж 2023 оны цэвэр ашгийн 30.36% буюу нэгж хувьцаанд 6.0 төгрөг нийт 597.5 сая төгрөгийн ноогдол ашиг тараахаар шийдвэрлэж хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршуулж тараав.
-
Компанийн ТУЗ-ийн 2024 оны 02 сарын 26-ны шийдвэрээр гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтыг анху даа зарлав. Сонгон шалгаруулалтад нийт 7 нэр дэвшигч оролцож, 3 үе шаттай зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар Г.Тэлмэнг 2024 оны 04 сарын 01-ний өдөр томилов.
-
Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Г.Тэлмэн ТУЗ-д компанийн 2024 онд авч хэрэгжүүлэх онцгой үеийн арга хэмжээ, цаашид компанийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулж, 2024 оны хөрөнгө оруулалт болон төсвийг ТУЗ-өөс тодотгов.
-
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг амжилттай зохион байгуулж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан 2023 оны үр дүнгийн тайланг дүгнэж баталгаажуулав.
-
Компанийн ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа, мэдээллийн технологийн аудит, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн үнэлгээг анх удаа гуравдагч мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэв. Үнэлгээнээс гарсан үр дүнд үндэслэн компанийн салбар нэгжүүдийн засвар үйлчилгээ, бүх ажилтны сургалт хөгжил, мэдээлэл технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж гүйцэтгэж эхлэв.
-
Компанийн бизнес үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дотоодын шуудан логистик, олон улсын хамтын ажиллагаанд түлхүү анхаарч ажиллаа. 2024 онд анх удаа Дэлхийн Шуудангийн Холбооны Ази-Номхон далайн бүсийн Стратеги Форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол Ази-Номхон далайн бүсийн Бизнес форумд гүйцэтгэх захирал анх удаа оролцож олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг БНХАУ, БНЭУ, Япон, БНСУ-ын шуудангийн байгууллагуудтай хийв.
-
2024 онд Японы засгийн газрын санхүүжилтээр 150 сумын шууданчдад орчин үеийн ПОС төхөөрөмжөөр хангаж цаашид сумын түвшинд төр болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээ үзүүлэх боломжоор хангасан бол БНЭУ-ын засгийн газрын дэмжлэгтэй 3 удаагийн сургалтаар Энэтхэгийн шуудангийн коллежид нийт 8 ажилтнаа мэргэжил дээшлүүллээ.
-
Хил дамнасан цахим худалдааны хүргэлтийг албан ёсны шуудангийн сувгаар нэмэгдүүлэх, БНХАУ-Монгол-ОХУ-ын чиглэлийн транзит шуудангийн үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр БНХАУ-ын Шуудан групптэй (China Post Group) хоёрт талт хэлэлцээг амжилттай хийснээр цахим худалдааны хүргэлтийн И-пакет гэрээг байгуулсан бол 2024 оны 12 сард транзит шуудангийн туршилтын хүргэлтийг амжилттай зохион байгуулав.
-
Компанийн дунд хугацааны бизнес өргөжилтийн суурийг тавих хөдөлмөр хөнгөвчилсөн багаж хэрэгсэл, хүргэлтийн машин тээвэр, өргөгч машин механизмыг 2024 онд хөрөнгө оруулалт хийж худалдан авсан бол цаашид 2025 онд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-
Мөн компанийн тайлант хугацаанд салбарын яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороотой олон удаагийн уулзалт хийж, салбарын хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцож цаашид салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхааран ажиллаа.
-
Монгол улсын засгийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн давамгай оролцоотой, Дэлхийн шуудан холбооны томилогдсон оператор болох Монгол Шуудан ХК-ийн хувьд цаашид компанийн эрх зүйн статус, хөрөнгө оруулалтын бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санхүүжилтийн сайжруулалт гэх мэт чухал чиглэлээр Монгол улсын засгийн газрын хамаарах байгууллагуудтай уулзаж танилцуулга хийж ажиллав.
Та бүхэн “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ