• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49295.42

( 391.75 0.8% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49295.42 391.75
MSE A Индекс 18645.03 67.93
MSE B Индекс 14631.85 -105.7

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-09 16:21:00

Энэ өдөр нийт 17,102,515,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН НҮҮРСНИЙ “SXCOAL” ПЛАТФОРМЫН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-09-09 12:02:19

Тус уулзалтаар биржийн үйл ажиллагааг танилцуулан, харилцагч талууд уул уурхайн арилжаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн бөгөөд төгсгөлд нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2025-09-09 09:36:29

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 124 тоот шаардлагад үндэслэн тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2025.09.09) нээлээ.

Мэдээ мэдээлэл

“ДАРХАН НЭХИЙ” ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-17 16:57:40

"Дархан нэхий" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 8.8.3 дахь заалтуудыг үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 25/05 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд хуваарилах ногдол ашгийн хэмжээг нэгж хувьцаанд 0,226 төгрөг буюу нийт 250,000,000 (хоёр зуун тавин сая) төгрөг байхаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны эхний хагас жилд батгаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ