• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-08 15:32:07

2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 414,613,917 төгрөгийн үнийн дүн бүхий 1,320,831 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +10.49%), Инвескор ББСБ ХК (INV +5.92%), Бодь Даатгал ХК (BODI +5.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шуудан ХК (MNP -7.95%), Айтүүлс ХК (ITLS -7.59%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -7.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,638 ширхэг нэгж эрх 2,924,643 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 6,996 ширхэг үнэт цаас 525,360,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,690 ширхэг үнэт цаас 169,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 504 ширхэг үнэт цаас 50,400 доллар (172,504,080 МНТ)-аар,

  • Багцын арилжаагаар 10,000 ширхэг үнэт цаас 330,000,000 тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 402,600 доллар буюу 1,377,979,020 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,702,800 доллар буюу 5,828,173,560 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 7,296,000 юань буюу 3,407,888,640 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,228,443,860 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.4% хувиар өсч, 51,517.8 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,911,870,904,441 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ