• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-03 16:19:23

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,397,867 төгрөгийн үнийн дүн бүхий 808,519 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%), Шивээ овоо ХК (SHV +14.72%), Бодь Даатгал ХК (BODI +12.10%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Инвескор ББСБ ХК (INV -4.89%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -3.29%), Монгол шуудан ХК (MNP -2.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,289 ширхэг нэгж эрх 6,740,002 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,867 ширхэг үнэт цаас 242,729,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,501 ширхэг үнэт цаас 150,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,161 ширхэг үнэт цаас 316,100 доллар (1,081,352,812 МНТ)-аар тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 399,300 доллар буюу 1,365,973,356 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 3,121,275,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.36% хувиар буурч, 51,271.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,931,345,545,508 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ