• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-02 16:10:24

2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 249,954,288 төгрөгийн үнийн дүн бүхий 867,844 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын их дэлгүүр ХК (UID +10.02%), Инвескор ББСБ ХК (INV +7.78%), Ремикон ХК (RMC +6.54%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэндли ББСБ ХК (SEND -8.32%), Бодь Даатгал ХК (BODI -6.60%), Ард кредит ББСБ ХК (ADB -6.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 26,216 ширхэг нэгж эрх 29,012,816 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4,820 ширхэг үнэт цаас 368,400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,000 ширхэг үнэт цаас 999,275,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,646,642,104 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.31% хувиар өсч, 51,454.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,905,987,858,486 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ