• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48800.05

( -13.01 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48800.05 -13.01
MSE A Индекс 18819.22 -21.33
MSE B Индекс 14532.03 119.94

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-21 16:20:27

Энэ өдөр нийт 19,230,377,642 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУД III УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!

2025-10-21 15:56:48

Товлосон хугацаанд тайлангаа ирүүлээгүй компаниуд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 2025 оны III улирлын санхүүгийн тайлангаа биржийн цахим хуудсанд байршуулна уу!

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-09 15:12:37

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 641,042,596 төгрөгийн үнийн дүн бүхий 1,116,165 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гурил ХК (GUR +15.00%), Э-Транс ложистикс XК (ETR +14.19%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +12.58%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.47%), Гермес центр ХК (HRM -4.46%), Сэндли ББСБ ХК (SEND -3.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 120,747 ширхэг нэгж эрх 118,467,590 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 44,289 ширхэг үнэт цаас 4,428,457,240 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 255,004 ширхэг үнэт цаас 25,548,577,120 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 30,736,544,546 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 1.86% хувиар буурч, 50,558.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,016,959,895,615 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ