• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54862.37

( 147.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54862.37 147.06
MSE A Индекс 21000.91 93.91
MSE B Индекс 14085.14 -191.59

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ ХХК-ИЙН ШУНХЛАЙ БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-12-04 13:55:09

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 546 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/474 тоот тушаалын дагуу "Шунхлай" ХХК-ийн “Шунхлай бонд”-ын хөтөлбөрийг эхлүүлсэн.

“Шунхлай” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан 12 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 80,000,000,000 /наян тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 800,000 /найман зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд 80,000,000,000 /наян тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 800,000 /найман зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар дараах байдлаар захиалга бүртгэгдсэн байна.

Транч 1 - нийт 149 хөрөнгө оруулагчийн 150 захиалга,

Транч 2 - нийт 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

”Шунхлай” бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажилласан ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ