• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

“Монголын хөрөнгийн бирж” ХК Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээл” сургалт, хэлэлцүүлгийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газраас

  • Үнэт цаасны зах зээлийн үндсэн ойлголт

  • Үнэт цаасны зах зээлийн мэргэжийн оролцогчдын үйл ажиллагаа

  • Үнэт цаасны зах зээлийн санхүүжилт татах арга, аргачлал - сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалт Мэдээлэл технологийн үндэсний паркт “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал” сэдвээр үргэлжилж, нийслэл хот, хөдөө орон нутгийн төрийн болон орон нутгийн өмчит компанийн 70 орчим төлөөлөл оролцож байна.

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд

  • Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага, компанийн засаглал, олон улсын сайн туршлага

  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал

  • Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, /Төрийн өмчит компаниудын IPO/

  • Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн үйл явцад анхаарах зүйлс, үүргийн хэрэгжилт - сэдвүүдээр тус тус танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хөтөлбөртэй энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ