• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 0
MSE B Индекс 14169.15 0

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-01 17:24:33

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 294,070,054 төгрөгийн үнийн дүн бүхий 969,805 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +15.00%), Монгол керамик ХК (KEK +5.26%), Хишиг уул ХК (HSX +4.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гермес центр ХК (HRM -6.74%), Премиум Нэксус ХК (CUMN -3.27%), Ариг гал ХК (EER -2.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,756 ширхэг нэгж эрх 1,826,436 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 204,082 ширхэг үнэт цаас 250,000,450 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,642,729,600  төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 130 тонн сaF2-75% агууламжтай хайлуур жоншны баяжмал 26,000 ам.доллар буюу 88,520,640 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 12,006,400 ам.доллар буюу 40,877,469,696 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 8,960,000 ам.доллар буюу 30,505,574,400 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 22,092,800 ам.доллар буюу 75,218,030,592 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 156,878,221,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.05% хувиар буурч, 48,993.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,366,125,606,919 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ