• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48995.76

( -187.19 -0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48995.76 -187.19
MSE A Индекс 18886.1 -62.93
MSE B Индекс 14506.74 2.04

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-15 17:39:05

Засгийн газрын купонтой 5 жилийн хугацаатай нийт 4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоодын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.815 хувиар тогтлоо.

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-15 17:17:20

Энэ өдөр нийт 31,813,792,843 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-14 16:40:59

Энэ өдөр нийт 11,032,200,781 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2011-11-21 00:00:00
Монголын хөрөнгийн бирж /МХБ/ нь 2011 оны 11-р сарын 18-ны өдөр хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб, АНУ-ын бизнесийг дэмжих санаачлага төсөлтэй хамтран нээлттэй уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, МХБ-ийн дэд захирал Г.Саруул нар оролцож МХБ-ийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний үйл явц, цаашдын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ. МХБ нь ЛХБ-тэй өнгөрөгч 04-р сарын 07-ны өдөр “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурсан бөгөөд ойрын гурван жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр хоёр бирж хамтран ажиллаж буй билээ.