• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50289.01

( 75.44 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50289.01 75.44
MSE A Индекс 19676.99 18.39
MSE B Индекс 15208.44 57.62

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-20 16:38:42

Энэ өдөр нийт 8,815,870,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-07 20:22:41

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Mining Week x MinePro 2024” арга хэмжээг 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулсан.

Энэхүү олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн салбарын худалдан авагч, УУБ-ний биржийн оролцогч талуудад зориулсан өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“Mongolian mining commodity exchange day” өдөрлөгийг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд МХБ өндөр ач холбогдол өгч оролцож байна. 

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийн дагуу 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Засгийн Газрын ээлжит хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан арилжаалахаар шийдвэрлэсэн нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд нэгэн том цонхыг нээсэн онцгой үйл явдал болсон” хэмээн онцолсон. Мөн өдөрлөгийн хүрээнд уул уурхайн түүхий эдийн арилжааны үйл явц, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны өнөөгийн байдал” сэдвээр, Уул уурхайн бүтээгдэхүүний бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох нь” сэдвээр тус тус илтгэл тавьж арилжаанд оролцогч талууд, итгэмжлэгдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон биржээр арилжаалагддаг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдийг холбогдох мэдээллээр бүрэн хангаж ажиллалаа.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваан болон албаны бусад зочид уул уурхайн биржийн үйл ажиллагааны ач холбогдлыг үнэлж, биржийн нээлттэй, ил тод, шударга, өрсөлдөөнт арилжаагаар худалдагч тал ханшийн өсөлтөөс нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдсэнийг онцлон сайшаагаад, цаашид эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах төр засгийн шийдвэрийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 

Тус өдөрлөгөөр “Монголын хөрөнгийн бирж” ХК Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх ач холбогдол, практик туршлага”, Монголын хөрөнгийн биржид үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах нь /IPO, Bond/ сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьсан бол, Хяналт зохицуулалтын газрын Бүртгэлийн албаны мэргэжилтэн Т.Мөнхтуяа “Уул уурхайн компаниудын санхүүжилтийн боломж” сэдвийн хэлэлцүүлгээр Биржийн бүртгэлийн шалгуур, нөөц үнэлгээний аргачлалыг олон нийтэд танилцууллаа.

“Mining Week x MinePro 2024” арга хэмжээ нь ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулагч, зөвлөх, мэргэжилтнүүд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулах, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох өргөн хүрээний үйл ажиллагаа болсон ба МХБ нь нийт оролцогчдод уул уурхайн биржийн үйл ажиллагаатай холбоотой цогц мэдээллийг хүргэж ажиллалаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ