• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ЭНЭ ЖИЛИЙН СҮҮЛЧИЙН СУРГАЛТ ЯВАГДАХ ГЭЖ БАЙНА

2011-11-21 00:00:00
Монголын Хөрөнгийн Биржийн дэргэдэх сургалтын төв нь 2005 оноос эхлэн үнэт цаасны зах зээл сонирхогчдод системтэй мэдлэг олгох, иргэдийг энэ зах зээлд зөв оролцон жинхэнэ “тоглогч” болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг 50 гаруй удаа зохион байгуулсан билээ. Тус сургалтыг иргэд олон нийт ихээхэн сонирхож, идэвхтэй хамрагдаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 1400 гаруй хүн суралцаж төгсөөд энэхүү зах зээлд ажиллан үндэсний мэргэжилтнүүдийн тоог нэмсэн нь цөөнгүй билээ. Тэгвэл энэ жилийн хамгийн сүүлийн сургалт 2011.11.28-ны өдрөөс эхлэх бөгөөд сургалтын бүртгэл явагдаж байна. Сургалттай холбоотой мэдээллийг 313747 дугаарын утаснаас авч болох бөгөөд манай цахим хуудасны “сургалт” гэсэн хэсэгт хандан бүртгүүлж болно. Тус сургалтанд үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” нь ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээрээ зөвлөгөө авах боломжийг олгодог байна.