• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-03 16:23:07

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 442,703,381 төгрөгийн үнийн дүн бүхий 623,211 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +6.75%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.11%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +5.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -7.95%), Монос хүнс ХК (MFC -3.08%), Премиум Нэксус ХК (CUMN -2.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,789 ширхэг нэгж эрх 2,854,335 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 43 ширхэг үнэт цаас 4,290,000 төгрөгөөр ,

  • Багцын арилжаагаар 18,543,571 ширхэг үнэт цаас 6,118,827,490 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,080,000 юань буюу 10,638,144,000  төгрөгөөр, 

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын багц 6,600 тонн 62%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,472,994,468 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,797,017,600 төгрөгөөр , 

  • "Андын илч" ХХК-ийн 5 багц 32,000 тонн чийг багатай хүрэн нүүрс 6,080,000 юань буюу 2,929,344,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 27,406,175,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.11% хувиар буурч, 47,680.49 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,093,339,914,801 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ