• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлтийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолоор энэхүү журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.  

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 
 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ