• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48824.7

( 311.87 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48824.7 311.87
MSE A Индекс 18957.01 211.41
MSE B Индекс 14341.15 -12.8

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-10-24 16:07:32

Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-24 15:32:10

Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-24 14:53:35

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгээс “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлыг энэ сарын 26-ны өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын спорт цогцолбор “Хангарьд” ордонд танхим болон цахим хэлбэрээр хуралдуулж, холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр хурлын зарыг нэгж эрх эзэмшигч нарт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргүүлсэн. Гэвч нэгж эрх эзэмшигчдийн оролцоо нь хурлыг хүчин төгөлдөр тооцоход хүрэхгүй нөхцөл байдал үүссэн тул нэг сарын хугацаагаар хойшлогдох боллоо.

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Холбоо барих утас 51-261677, 80674145, 90274145, 85274145

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ