• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49490.32

( 100.17 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49490.32 100.17
MSE A Индекс 19137.94 34.71
MSE B Индекс 14882.32 -40.32

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-12 14:51:23

2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 213,374,704 төгрөгийн үнийн дүн бүхий 710,171 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Их барилга ХК (IBA +11.97%), Монгол керамик ХК (KEK +10.12%), Махимпекс ХК (MMX +10.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -12.54%), Улсын их дэлгүүр ХК (UID -2.70%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -1.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 15,377 ширхэг нэгж эрх 3,283,332 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 8,140 ширхэг үнэт цаас 203,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 299,100 тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн 1 багц 6,400 тонн баяжуулсан дунд зэрэг үнслэгтэй, хагас хатуу коксжих нүүрс 672,000 ам.доллар  буюу 2,271,924,480 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,326,600 ам.доллар буюу  4,485,022,344 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,177,403,960 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.05% хувиар өсч, 48,507.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,053,865,101,446 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ