• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54862.37

( 147.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54862.37 147.06
MSE A Индекс 21000.91 93.91
MSE B Индекс 14085.14 -191.59

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ЗАРИМ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024-08-30 17:21:44

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалт бий болсон.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 59 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 385 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК гүйцэтгэж байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зуучлагч (брокөр)-аар дамжуулан зохион байгуулах ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр дараах журмуудыг шинэчлэн баталж, мөрдүүлэх гэж байна. Үүнд:

1. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам;

2. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны төлбөр тооцооны журам;

3. Арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам;

4. Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам.

Дээрх журмуудын төслийг өөрийн веб сайт болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны системийн Журам, заавар хэсэгт  байршуулан санал авч байгаа тул та бүхэн төсөлтэй танилцан 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан цахимаар саналаа ирүүлнэ үү.

Журмын төслүүдтэй www.mse.mn;  www.comex.mse.mn цахим хуудсаар танилцана уу.

Журамд оруулах саналаа comex@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ