• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48589.58

( -110.12 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48589.58 -110.12
MSE A Индекс 18084.64 -81.3
MSE B Индекс 14458.53 88.44

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-22 17:37:04

Энэ өдөр нийт 78,639,197,470 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-21 16:23:28

Энэ өдөр нийт 15,536,612,459 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-08-26 11:45:31

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын спорт цогцолбор “Хангарьд” ордонд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.

Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэл мэдээллийг цэгцлэх, хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд сангийн гишүүдээс санал хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаар сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших этгээдийн хүсэлт, иргэнийн үнэмлэхийн лавлагаа, дэлгэрэнгүй анкетыг цаасаар болон erdeneinvest@frc.mn  цахим хаягаар тус Хороонд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Хуралд оролцогсод дараах https://agm.mn/ цахим хаягаар нэвтэрч хуралдаа оролцон уу.

Холбоо барих утас: 51-261677, 80674145, 90274145, 85274145

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ