• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-23 11:22:42

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлан", санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  1. 2024 оны эхний хагас жилийн байдлаар компанийн нийт хөрөнгө 201.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 114.5%-иар, нийт зээлийн багц 180.1 тэрбум төгрөгт хүрч 107.5%-аар өссөн байна.

  2. Нийт орлого 39.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 90.4%-иар, цэвэр ашиг 17.1 тэрбум төгрөгт хүрч 106%-иар өссөн.

  3. Компанийн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь 3.6% байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 нэгж хувиар, салбарын дундаж чанаргүй зээлийн үзүүлэлттэй харьцуулахад 2.3 нэгж хувиар бага байна.

  4. Нийт 12 тэрбум төгрөгийн хаалттай бонд гарган эх үүсвэр татан төвлөрүүлсэн.

Онцлох үйл ажиллагаа:

  1. Компанийн 2023 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулсан.

  2. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан барьцаагүй, бүрэн дижитал зээл болох “Flexi Business” зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 400 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилтийг олгож, 30.5 тэрбум төгрөгийн зээлийн багцыг бүрдүүлсэн.

  3. 2024 оны эхний хагас жилд компанид “Тогтвортой байдлын ажлын хэсэг” байгуулагдан, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хүрээнд тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, компанийн нөөц бололцоо, хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгох зорилгоор Компанийн тогтвортой байдлын бодлогын баримт бичгийг боловсруулж, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

  4. Харилцагчид хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байх илүү шинэлэг өнгө төрхтэй аппликейшний шинэчилсэн хувилбар болох LendMN App 2.0 төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  5. Компанийн нийт ажилтнуудын үндсэн цалинг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.

 

Та бүхэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн  2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фейсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ