• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48964.76

( -504.9 -1.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48964.76 -504.9
MSE A Индекс 18706.74 -80.33
MSE B Индекс 14680.9 37.79

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ИЙН ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-08-30 18:42:48

Арилжааны системд нийт тавин тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий таван зуун мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахаар нийт 120 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ЗАРИМ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2024-08-30 17:21:44

Та бүхэн журмын төсөлтэй танилцан 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан comex@mse.mn цахим шуудангаар саналаа ирүүлнэ үү.

08-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-30 17:16:53

Энэ өдөр нийт 41,720,114,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-22 17:41:49

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ХААН Банк” ХК 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Санхүүгийн гүйцэтгэл:

  • 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт актив 20.2 их наяд төгрөгт хүрч, 2023 оны эцэстэй харьцуулахад 16.3 хувийн өсөлт үзүүлсэн. Активын өгөөж 3.4 хувьтай тогтвортой байна.

  • Нийт зээлийн багц 17.3 хувь буюу 1.7 их наяд төгрөгөөр өсч, 11.3 их наяд төгрөгт, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 18.6 хувь буюу 2.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 17.8 их наяд төгрөгт тус тус хүрлээ. Чанаргүй зээлийн харьцаа 5.3 хувиас 4.5 хувь болж сайжирлаа. Хөрвөх чадварын харьцаа 45.2 хувь буюу зохистой харьцаа 25 хувиас дээш байх шалгуурыг бүрэн хангаж байна.

  • 2024 оны эхний хагас жилд 290.4 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Үүнээс хүүгийн цэвэр орлого 587.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүллээ. Өөрийн хөрөнгийн өгөөж 28.5 хувьтай байна.

Онцлох үйл явдал:

  • Банкны дунд хугацааны тогтвортой стратеги нь Тогтвортой Хөгжлийн бодлоготой нягт уялдаж, Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг цогцоор нь стратегийн хувьд дэмжиж буй бөгөөд НҮБ-ын Глобал гэрээний зарчмуудыг тууштай баримталж, үйл ажиллагааны бүх чиглэлд илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүйд үнэ цэн оруулахуйц зорилт бүхий стратеги юм.

  • 2023 онд ХААН Банк 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5 хувь болох нийт 271 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монголбанкнаас зөвшөөрөл олгосноос хойш ажлын 5 өдөр буюу 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан.

  • Цахим банкаар харилцагчийн туршлагыг сайжруулах зорилгоор Digi Chatbot, Digi Pos болон Digi Pay үйлчилгээнүүдийг нэвтрүүллээ.

-Хиймэл оюунд суурилсан Digi Цахим туслах нэвтэрснээр бид харилцагчдынхаа цагийг хэмнэх, байгаа газраасаа гар утсаа ашиглан хэрэгцээт мэдээллээ олж авах боломжийг бүрдүүлж, харилцагчдадаа илүү түргэн шуурхай хүрч үйлчилж байна.

-Гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан хэзээ ч, хаана ч төлбөр тооцоогоо хялбар хүлээн авах боломжийг ХААН Банк нээж, цахим ПОС буюу Digi Pos аппликэйшнийг үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

-Харилцагчдийн төлбөр тооцоог хялбарчлах шимтгэлгүй, урамшуулалтай, цорын ганц, дахин давтагдашгүй, өөрийн илэрхийлэл болох Digitag-ийг үүсгэж гүйлгээ хийх Digi Pay амжилттай нэвтэрлээ.

  • ХААН Банк харилцагчийн үйлчилгээндээ Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын IDCXS:2022:02 стандарт нэвтрүүлснийг Их Британийн Стандартын институтээс батламжиллаа. Энэхүү стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыг нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо. Тус 7 бүлэг шалгуур үзүүлэлт нь тухайн аж ахуйн нэгжийн харилцагчийн үйлчилгээний бодлого, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, харилцагчийн үйлчилгээ авах замналын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, үр дүн гэсэн олон хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. 

  • Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Байгаль орчин, Нийгэм ба хөгжил, Эрүүл мэнд, Боловсрол чиглэлээр 510 гаруй төсөл хөтөлбөрт 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Та бүхэн “ХААН Банк” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ