• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49004.63

( 364.39 0.75% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49004.63 364.39
MSE A Индекс 18179.57 210.61
MSE B Индекс 14372.04 -18.01

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-15 18:39:47

Энэ өдөр нийт 13,151,542,702 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-08-15 15:35:02

ЗГДҮЦ-ыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

08-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-14 16:34:57

Энэ өдөр нийт 50,096,414,035.2 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-31 14:12:07

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 510,677,957 төгрөгийн үнийн дүн бүхий 965,438 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Улсын их дэлгүүр ХК (UID +14.98%), Гермес центр ХК (HRM +14.52%), Хөх ган ХК (HGN +14.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хэрлэн Хивс ХК (HRL -15.00%), Талх чихэр ХК (TCK -11.15%), Сэндли ББСБ ХК (SEND -7.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,213 ширхэг нэгж эрх 5,818,059 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 436 ширхэг үнэт цаас 27,022,700 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 108 ширхэг бонд 10,771,650 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,896,290 ширхэг үнэт цаас 10,948,574,900 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,470,470,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,999,450 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 22,754,335,116 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.42% хувиар өсч, 50,383.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,367,576,120,690 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ