• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-25 15:08:14

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 541,670,235 төгрөгийн үнийн дүн бүхий 1,198,168 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Ремикон ХК (RMC +7.95%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.70%), Таван толгой ХК (TTL +6.32%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -11.15%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -11.11%), Сүү ХК (SUU -10.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,815 ширхэг нэгж эрх 3,193,416 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих 12,288,000 юань буюу 5,710,479,360 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,997,140 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,036,640,151 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.66% хувиар буурч, 48,405.13 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,047,740,051,770 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ