• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51706.35

( 96.48 0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51706.35 96.48
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

ХЭНТИЙ АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-20 18:59:27

Тус сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд 280 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-20 17:36:23

Энэ өдөр нийт 110,237,724,547 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ, БЭЭЖИНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ХООРОНД АЛБАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-06-06 14:18:19

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн удирдлагууд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Бээжингийн Хөрөнгийн Биржийн Ерөнхий захирал Сүэй Чиан болон холбогдох төлөөллүүдтэй албан уулзалт хийсэн юм.

Тус уулзалтаар хоёр биржийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, бирж хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, цаашид хамтран ажиллахаар боллоо.

Бээжингийн хөрөнгийн бирж нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр 2021 онд байгуулагдсан тус улсын гурав дахь бирж юм.  

Тус бирж нь инновацийн төсөл, жижиг, дунд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан платформтой бөгөөд 2024 оны байдлаар нийт 200 гаруй компани бүртгэлтэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ