• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44385.18

( 410.01 0.93% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44385.18 410.01
MSE A Индекс 17223.73 301.85
MSE B Индекс 13387.44 59.62

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ

2024-06-28 15:20:04

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах тул энэ өдөр биржийн арилжаа явагдахгүй болно.

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

2024-06-27 16:21:31

“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 302,840,486 төгрөгийн үнийн дүн бүхий 806,583 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +15.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +8.33%), Дархан нэхий ХК (NEH +7.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт проперти групп ХК (BBD -13.58%), Женко тур бюро ХК (JTB -4.95%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -2.16%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 36,023 ширхэг нэгж эрх 25,538,407 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 450 ширхэг үнэт цаас 44,977,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бонд 20,000,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21,696,000 юань буюу 10,155,897,600 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,152,844,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28 хувиар өсч, 42,476.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,950,655,643,727 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ