• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50289.01

( 75.44 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50289.01 75.44
MSE A Индекс 19676.99 18.39
MSE B Индекс 15208.44 57.62

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-20 16:38:42

Энэ өдөр нийт 8,815,870,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-19 16:07:17

Энэ өдөр нийт 18,423,563,806 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-18 16:24:50

Энэ өдөр нийт 20,932,555,849 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

2024-05-15 12:57:51

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-05-15/ "Эм жи эл акуа" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын захирал Б.Дөлгөөн “Эм жи эл акуа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэгшээ, “Инвескор капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн болон албаны бусад төлөөлөл оролцлоо. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: Хүний суурь хэрэгцээ болсон ундны цэвэр усны бизнесийг 2001 онд эхлүүлсэн Монгол Улсын анхны цэвэр усны үйлдвэр "Эм жил эл акуа" ХХК өнөөдөр 23 жилийн түүхээ өргөжүүлэн хөгжүүлж ийнхүү олон нийтийн компани болж байна. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн туршлага мэдлэг, үнэ цэнээ олон нийттэй хуваалцах, компанийн сайн засаглалыг бүрдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх өндөр технологиор үйлдвэрлэлээ явуулахаар зорин ажиллаж байгаа танай компанийн арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсье.

"Эм жил эл акуа" ХХК 2005 оноос хойш MХБ дээр IP0 хийж анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 40 дэх компани, харин 2024 он гарснаас хойш IPO хийж буй анхны компани болж байгаагаараа онцлог юм.

Тус компани 87,555,616 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 174 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 80 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид, 20 ба түүнээс дээш хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн хуваарилах нөхцөлтэйгөөр нийт 15,234,677,184 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Монголын хөрөнгийн бирж "Эм жил эл акуа" хувьцаат компанийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс эхлэн 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд IPO системээр дамжуулан хүлээн авна. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна” хэмээн хэллээ.  

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын захирал Б.Дөлгөөн: 

“Санхүүгийн зохицуулах хороо үндэсний компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд тодорхой арга хэмжээ авч ажилладаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд банк, санхүүгийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бол үүний араас үндэсний үйлдвэрлэгч компани хувьцаагаа олон нийтэд санал болгож буйд баяртай байна.

Зах зээлд ундны цэвэр усны хангалтын 30 гаруй хувийг дангаар эзэлдэг үндэсний компани ийнхүү ард иргэдэд нээлттэй компани болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, санхүүгийн бусад эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх суурь нөхцөл үүснэ. Компанийн ашигт ажиллагаа сайжирснаар хөрөнгө оруулагчдын хүртэх өгөөж, ажлын байр өсөн нэмэгдэж, улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах зэрэг олон давуу бий болдог. "Эм жил эл акуа" ХХК-ийн арилжааны үйл ажиллагаанд амжилт хүсч, цаашид хөрөнгө оруулагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдэлсэн хариуцлагатай, үлгэр жишээ компани болохыг хүсэн ерөөе” гэв.

“Эм жи эл акуа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэгшээ: “Сайн байцгаана уу? Өнөөдөр манай компани олон нийтэд нээлттэй компани болж байна. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Олон нийтээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлснээр байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон нийтэд өгөөжөө хүртээсэн компани болно гэдэгтээ итгэл дүүрэн байна. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон хамтран ажиллагчдадаа баярлалаа” хэмээн хэллээ.

“Инвескор капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн: "“Эм жил эл акуа” ХХК буюу Вояж цэвэр усны үйлдвэр 23 жилийн турш тасралтгүй хөгжиж, үйл ажиллагаа нь тогтворжин, ашигт ажиллагаа нь тогтмол өсч буй компани юм. 2024 онд 7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 40 хүртэлх хувийн ногдол ашиг хуваарилна гэж бодлогын баримт бичигтээ тусгасан. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд хувьцааны ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахаар компани 1 тэрбум төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцлоход таатай байна” гэв.

ТУЗ-ийн хараат бус гишүүн Д.Басандорж: “Вояж усыг газрын гадаргаас 120 метрийн гүнээс татан үйлдвэрлэлийн шат дамжлагаар ард түмэнд хүрдэг олон улс болон Монгол улсын стандартыг хангасан ундны цэвэр ус юм. Эрүүл, оюунлаг монгол хүний хэрэглээг хангадаг манай үйлдвэрийн үйл ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдэдээ баярлалаа” хэмээн хэлсэн юм.   


 

Үйл ажиллагааны төсгөлд “Эм жи эл акуа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэгшээ арилжааг нээн цан цохиж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ