• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49652.24

( 61.98 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49652.24 61.98
MSE A Индекс 19319.57 -13.06
MSE B Индекс 14419.91 75.1

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-10-30 09:52:50

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 7.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 80 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

10-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-29 17:34:04

Энэ өдөр нийт 46,680,284,244.25 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-29 16:17:23

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 ширхэг захиалга, 3 жилийн хугацаатай купонтой бондод 10.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 12 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-09 16:59:03

2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 709,045,670 төгрөгийн үнийн дүн бүхий 2,553,800 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +13.85%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.34%), Сэндли ББСБ ХК (SEND +2.23%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Силикат ХК (SIL -14.99%), Ариг гал ХК (EER -12.42%), Мик холдинг ХК (MIK -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,070 ширхэг нэгж эрх 1,000,095 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 399,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 962 ширхэг бонд 96,200,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Тендер саналын арилжаагаар:

  • "Улаансан" ХК-ийн 36,684 ширхэг хувьцаа 149,377,248 төгрөгөөр
  •  "Говийн өндөр" ХК-ийн 119,830 ширхэг хувьцаа 19,650,921.70 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 11,051,579,520 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,782,000 ам.доллар буюу 6,025,779,540 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,271,214,080 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 23,324,246,075 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 42,902.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,982,996,630,270 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ